Мэдээ, Мэдээлэл

ОЮУНЫ УНДРАА ГРУППИЙН САНААЧЛАГААР “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Оюуны Ундраа Группийн санаачлагаар оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Шатрын Их Мастер А. Энхтуултай хамтран “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг 9-р сарын 2 өдөр Соёл амралтын "Зайсан Хилл" цогцолборт амжилттай зохион байгууллаа. 

Тус өдөрлөгт шатар сонирхогч иргэд болон шатрын спортоор хичээллэгчид цугларсан бөгөөд Их мастер А.Энхтуул нийт 41 хүнтэй тасралтгүй 4 цаг 30 минут тоглохдоо 36 хүнийг хожиж, 3 хүнтэй тэнцэж, 2 хүнд хожигдсон. Хүрэлцэн ирсэн 41 шатрын спорт сонирхогчдын дундаас хамгийн балчир нь 5 настай байсан бол хамгийн ахмад нь 62 настай иргэн байлаа.

Энэхүү өдөрлөг нь анх 2016 оны 8-р сард зохион байгуулагдаж байсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.

© 2018 OUG.